Ширээний теннисчдээс “Токио-2020” олимпын 2 эрх авлаа

Токиогийн олимпын эрхийн тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт оролцсон 12 улсаас Монгол Улсын шигшээ багийн тамирчин Спортын мастер Б.Болор-Эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож “Токио 2020” олимпын наадамд өрсөлдөх эрх авсан байна.

Катар улсын Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбоо /МШТХ/-ноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчлэн  оролцож байгаа юм. Манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, СМ Ж.Мөнхзориг, Б.Должинзуу  Б.Болор-Эрдэнэ нар оролцсоноос ийнхүү 2 эрх авч чадлаа.

Монголын спортын түүхэнд түүний дотор спорт тоглоомын төрөлд тодоор бичигдэх түүхэн өдөр тохиож байна. Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас боксын спортын төрлөөр хоёр /М.Мягмаржаргал, Э.Цэндбаатар /, ширээний теннисний спортоор мөн хоёрыг хүртэж, нийтдээ энэ өдөр зуны XXXII олимпын наадмын 4 эрхийг эх орондоо авчирлаа.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *