Ц.Элбэгдоржийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр “Эрдэнийн АН”-ын даргад нэрээ дэвшүүлжээ

Өнөөдөр “С.Эрдэнийн АН”-ын Дотоод Сонгуулийн Хороо намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж дууслаа.”С.Эрдэнийн АН”-ын даргад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан нар нэр дэвшихээ илэрхийлж, материалаа өгөөд байсан бол хамгийн сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, хуульч Ч.Өнөрбаяр Ардчилсан Намын даргыг сонгох цахим сонгуульд оролцохоо мэдэгдэж,  АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны дарга Х.Алтанхуягт материалаа хүлээлгэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *