Дэлхийн хамгийн аз жаргалтай орныг нэрлэжээ

Хамгийн аз жаргалтай иргэдтэй орноор Финланд нэрлэгджээ. Тус улс дэлхийн хамгийн аж жаргалтай орнуудын жагсаалтыг дөрөв дэх жилдээ тэргүүллээ гэж “World Happiness Report” тайланд тэмдэглэсэн байна.

Иргэд нь хамгийн аз жаргалтай арван орны тоонд мөн Исланд, Дани, Швейцар, Нидерланд, Швед, Герман, Норвеги, Шинэ Зеланд, Австри улсууд багтжээ. АНУ 14-т, Их Британи 18-т, Франц 20-рт жагссан байна.Хуучин ЗСБНХУ-ын орнуудаас Эстони, Литва улсууд хамгийн сайн үзүүлэлттэй байгаа бөгөөд 28, 29-рт тус тус бичигджээ, Киргизстан 33-рт, Латви 34-рт, Казахстан 36-рт, Молдав 49-рт, ОХУ 60-рт, Тажикистан 62-рт, Украин 69-рт, Гүрж 73-рт орсон байна.“World Happiness Report” тайланг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн хорооноос жил бүр гаргадаг билээ.

Уг тайланд улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлохдоо дундаж наслалт, нийгмийн халамж, авилгын түвшин, нэг хүнд ногдох ДНБ, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа, авлигын түвшин, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалздаг байна. Дэлхийн улс орнуудын аз жаргалын талаарх анхны тайланг 2012 онд гаргаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *