Дэлхийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ хоол

Дэлхийн улс орон бүрт л хамгийн амттай, хамгийн үнэтэйд тооцогдох хоол бий. Гэсэн ч шинэ амтнаас шинэ мэдрэмж эрэлхийлж явдаг хоолыг урлагт тооцдог хүмүүст хоолны үнэ тийм ч чухал биш. Тиймдээ ч зөвхөн шинэ, өвөрмөц амт хайхаар гадаад орныг зорьдог хүмүүс бий. 

Тэднийг алмайруулах асар үнэтэй хоолнууд ч бий. Дэлхийд хамгийн үнэтэй 10 хоолны тоонд багтдаг хоолнуудыг танилцуулж байна.

1. Рояль пицца

Энэ шүүслэг амттай хоолыг Италийн тогооч Доменико Кролл бүтээжээ. Пиццаны орцонд оргилуун дарс, утсан хулд загас,  хавч, чимэглэлд нь зориулж алтны хэлтэрхийнүүд ордог аж. Ингээд энэ пицца 4200 доллараар захиалагчийнхаа ширээн дээр тавигдана.

2. Аям Жемани дэгдээхий 

Индонезид хар тахиа үржүүлдэг бөгөөд энэ нь жуулчдын анхаарлыг ихээр татдаг. Ийм тахиа ховор байдаг тул үүгээр хийсэн хоол маш өндөр үнэтэй. Тухайлбал, Нью-Йорк хотод хар тахиан дэгдээхийгээр хийсэн хоол 2375 доллар байдаг аж. Харин Индонезид 190 доллар төлчихвөл ийм хоол амталж болно.

3. Бага Ангелито Аранетын сүши

Филиппиний ахлах тогооч бага  Ангелито Аранета төгс бэлтгэсэн таван ширхэг хэсгээс бүрдсэн энэ гайхалтай амттаныг бэлджээ. Энэ сүши 2000 доллараар зарагдах бөгөөд сүшиг 24 каратын алмаз болон Африкийн очир эрдэнээр бүрсэн байдаг тул ийм үнэтэй гэнэ. 

4. Флер бургер

Лас-Вегасын Mandala Bay зоогийн газраас ахлах тогооч Хьюберт Келлерийн хосгүй жороор хийсэн хоол идэх боломжтой. Тэрбээр Вагю үхрийн махтай гамбургер, фуаегра, хар трюфел гээд хамгийн үнэтэй орцуудаар хоолоо бүтээжээ. Энэ бургерыг 1900 долларын үнэтэй 1995 оны Шату винотой хамт олгодог аж. Тиймдээ ч энэ хоол 47500 долларын үнэтэй зарагддаг гэнэ. 

5. Дог-луу

Канадад “Дог-Луу” нэртэй хот дог бий. Энэ хоолыг XII Людовик коньяк шингээсэн хиам, шинэхэн хавч, Кобе үхрийн мах, чидун жимсний тос зэргээр хийсэн бөгөөд 95 доллараар зарагддаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *