Home Blog Page 4

Бидний өдөр тутмын арьс арчилгаандаа гаргадаг 6 алдаа

0

Бид арьсаа арчилж чийгшүүлдэг хэдий ч арьс арчилгаагаа зөв хийхгүй бол тодорхой үр дүнд хүрэхгүй.

  1. Гидрогелийн арчилгаа нь хаван арилгах, арьсыг чангаруулж үрчлээг багасгадаг.Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ арьсийг гэмтээхгүй байх зааврыг санах хэрэгтэй.Савнаас маскийг авахдаа зориулалтын чимхүүр ашиглаарай. Бактери маш хурдан үрждэг тул гараараа авч болохгүй. Нүүрэн дээрх нөхөөсийг удаан хугацаанд бүү хадгал. Арьсанд тэжээлээ өгч дууссаны дараа удаан байлгавал арьсыг гэмтээх аюултай учраас 20-с илүү минут байлгах эсвэл унтахыг хориглоно.

2. Цөцгийн маскийг арьсны хуурайшсан хэсэгт түрхвэл тохиромжтой.Хэрэв тослог ихтэй арьсанд их хэмжээгээр түрхвэл сөрөг нөлөө үзүүлж магадгүй.Нүүрний тослог хэсэгт хатаах маск, дух, хацар, эрүүний дээд хэсгүүд ихэвчлэн хуурайшдаг тул тэжээлийн маск түрхэх нь зүйтэй.

3. Шавран маскыг хаттал нь нүүрэндээ байлгах нь зөв гэж боддог боловч бодит байдал дээр таны арьсанд сөрөг үр нөлөө үзүүлдэг.Хэдийгээр шавар нь өөх тос, бохирдлыг арилгадаг боловч нүүрэндээ удаан байлгах нь арьсан дахь чийгийг шингээж, арьсыг хуурайшуулдаг. Мөн хатаасан шавар нь арьсыг агшааж, улмаар хожим нь үрчлээтэхэд хүргэдэг. Тиймээс шавар маскыг богино хугацаанд (10 минутаас илүүгүй) түрхээд хатаж эхлэхээс өмнө угааж байхыг зөвлөж байна.

4. Даавуун маскыг тавихдаа үрчлээтүүлэхгүй жигд тарааж уутан дотор үлдсэн тэжээлийг хүзүү болон нүүрэндээ жигд тараан массажлаж өгснөөр арьсанд тань тэжээл очих болно. Зарим маск нь өдөр тутмын хэрэглээнд зориулагдаагүй байдаг бөгөөд 20 минутаас их хугацаанд байлгаснаар сөрөг үр дагавар гарах магадлал өндөр байдаг.

5. Нүүрний цэвэрлэгээ. Ширхэг ихтэй скраб нь арьсыг маш их гэмтээдэг. Хүчиллэг бүтээгдэхүүн нь үхсэн эсийг арилгахад нөлөөлнө. Хэрэв та механик гуужуулагчийг илүүд үздэг бол тусгай даавуун бээлий худалдаж аваад, арьсаа аль болох олон удаа угааж гуужуулаарай.Өөр нэг нийтлэг буруу ойлголт бол тослог арьс илүү их гуужуулдаг бөгөөд олон удаа арчилах нь илүү өөх тос ялгаруулдаг гэж боддог нь буруу ойлголт.Тиймээс долоо хоногт 2-3 удаа гуужуулах хэрэгтэй.Хэрэв та хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гадаа гарахаасаа өмнө нарнаас хамгаалах тос түрхэхээ мартуузай. Өдөр бүр хүчиллэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй ч гэсэн нарнаас хамгаалах тосыг хэрэглээрэй.

6. Бусад алдаа

Даавуун дэвсгэр, ердийн алчуур хоёулаа хэт их үрвэл арьсыг сунгадаг. Таны ашигладаг дискнүүд жигд байх тусам (хээ, товгоргүй) илүү сайн байх болно. Хэрэв та будгийг арилгаж, бүтээгдэхүүн (тоник гэх мэт) түрхэхийн тулд диск ашигладаг бол дискийг хангалттай чийгшүүлж, арьсыг сунгалгүйгээр гуужуулах хэрэгтэй. Хэрэв та өдөр бүр нүүрээ угаахдаа духныхаа дээд хэсэг, эрүүний доор, чихнийхээ доор сайн цэвэрлэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс нүүрний эдгээр хэсгүүдэд анхаарлаа хандуулахыг хичээ.Мөн олон бүтээгдэхүүн зэрэг ашиглах нь үр дүнд хүрэхгүй.Үсээ задалж унтах нь үсний тоос, шороо арьсанд нэвтэрч байдаг.


“Мирада де мужер” теленовеллагийн нэг, хоёр дахь хувилбарын жүжигчид.

0

1. Мариа Инес (Angélica Aragón) – Виктория (Виктория Руффо)

2. Алехандро (Ари Телч) – Жеронимо (Маурисио Очманн)

3. Игнасио (Фернандо Лужан) – Энрике (Артуро Пениче)

4. Адриана (Мариа Рене Пруденсио) – Паула (Жералдин Базан)

5. Моника (Барбара Мори) – Мариана (Лаура Перико)

6. Андрес (Плутарко Хаза) – Сантьяго (Рикардо Абарка)

7. Николас (Алваро Карканьо Бага) – Себастьян (Роберто Манрик)

8. Даниэла (Марта Мариана Кастро) – Татьяна (Андреа Лопес)

9. Марсела (Кармен Мадрид) – Валерия (Адриана Ромеро)

10. Паулина (Маргарита Гралиа) – Камила (Диана Куижано)

11. Алекс (Олмо Араиза) – Мартин (Хосе Жулиан Гавириа)

12. Розарио (Вероника Лангер) – Хелена (Мария Хелена Дёринг)

13. Мама Елена (Евангелина Элизондо) – Меме (Маргалида Кастро)

14. Франсиско (Рене Гатика) – Жерардо (Хавьер Дельгиудис)

15. Марина (Ана Грэхэм) – Сильвия (Паола Диаз)

16 . Консело (Палома Вулрих) – Фернанда (Марта Лилиана Калдерон)

Намхан хүмүүс өндөр харагдах боломжтой гэдгийг нотолж чадсан 10 алдартан

0

Олон эмэгтэйчүүд алдартнуудын хувцаслалтаас санаа аван өөрийн шинэ дүр төрхөө бий болгодог.

1.Салма Хайек – 157см өндөртэй тэрээр ихэвчлэн хөл хэсгээ гаргасан даашинз өмсдөг.Ингэж өмссөнөөр илүү өндөр харагдаж чадна.

2. Хилари Дафф – 157 см өндөртэй.Намхан харагдахгүйн тулд таны биеийн хэлбэрийг тодорхойлсон өвдөгнөөс доош даашинз эсвэл юбкан дээр нарийхан өсгийтэй гутал сонгож өмсөөрэй.

3.Ванесса Хадгенс – 155 см: янз бүрийн урттай даашинз өмсдөг. Урд болон ар тал нь өөр өөр урттай даашинз юбка нь Ванесса Хадгенс шиг намхан эмэгтэйчүүдэд маш тохиромжтой сонголт. Урд хэсэг нь богино байвал таныг илүү өндөр харагдуулдаг.

4.Кристен Белл – 155см: Кристен Белл шиг намхан эмэгтэйчүүдийн хувьд хар эсвэл хар хөх даашинз өмсвөл илүү өндөр харагддаг. Нэмж дурдахад бараан өнгө нь тэдэнд илүү сайн зохидог.

5.Анна Кендрик – 157 см: Босоо судалтай даашинз эсвэл өмдний аль нэгийг нь өмсвөл та байгаагаасаа илүү өндөр гуалиг харагднаа.

6.Эмилия Кларк – 157 см: Цэцэг болон өнгийн шоотой хувцас сонгож өмсөснөөрөө та илүү өндөр харагдах болно.

7. Николь Ричи – 157 см: Та өндөр харагдахын тулд босоо нарийхан судалтай өмд юбка сонгож өмсөөрэй.

8. Мэри Кейт Олсен – 157 см:Билхүүсийг тань тодорхойлсон урт нарийхан даашинз өмсвөл таны төсөөлснөөс илүү өндөр сайхан харагдана.

ка

9. Эва Лонгория – 157 см: Хэрэв таны хөл нарийхан бол өвдөгнөөс дээш даашинз юбка өмсөснөөр илүү сайхан харагдана гэдэгт итгэлтэй байна.

Леди Гага – 154 см:Намхан охидын хувьд гадуур хувцаслалтандаа урт хүрэм соногж өмсвөл тохиромжтой.

Зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтдын ялгаа

0

Bright Side нь амьтдад хайртай бөгөөд орогнох газаргүй идэх хоолгүй амьтдыг үрчлэн тэжээж тэр ч байтугай өвдөж ядарсаныг нь аварч асардаг.

  1. “Коко гэх гөлгийг эцэж ядарсан байхад нь олж, хооллож ундлан эрүүл саруул гэрийн тэжээвэр нохой болгожээ.

2. ” Билли өвдсөн ч сайн эзнийхээ ачаар хурдан эдгэрчээ.”

3. Том нохойд хазуулснаас болж толгой хүзүүндээ гэмтэл авсан нохойг Walmart зогсоолоос олж эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн. Түүнийг эзэн нь авахаар ирсэн ч би түүнд дассан байсан учраас өгөхийг хүссэнгүй.”

4.“Хаягдсан байшингаас өлсөж үхэх шахсан нохой олж түүнийг тэжээж эхэлсэн. “

5. Новаг гэх муурын зулзгыг 12 долоо хоногийн өмнө үрчилж авсан. Хариг тэрнийг хэрхэн өөрчлөгдсөнийг доорх зургаас харна уу.

6. Түүнийг гудамжнаас олж тэжээсэн. Харин одоо би түүнтэй хамт байхдаа маш их жаргалтай байдаг.

7. Хоригдох газраас түүнийг олсон өдрөөс тэр манай гэрийн шинэ гишүүн болсон.

8.”Хоригдох байргаас манай гэрт ирсэн түүний нэг жилийн дараах өөрчлөлт”

9. “Бяцхан Мединатай нэг гэр бүл болсон өдрөөс хойш (1 жилийн дараа)”

10. “Нохойны хоргодох байрнаас аврагдаж манай гэрийн шинэ гишүүн болсон тэрний өөрчлөлт.

11. “Үрчэлж авснаас 4 өдрийн дараа”

12. “Зүүн талын зураг авахуулахаас нэг сарын өмнө бид Симбаг олсон.Харин тэр өнөөдөр мундаг том муур болсон.

13. ” 8 сарын дотор тэр гайхалтай хурдан өсөж томорчээ.”

14. “Диана гүнж Румынаас Финландад ирэхээс өмнө болон дараа.

15. Миний хөөрхөн “Макарони ” манайд ирэхээсээ өмнө ба дараа

16. “Балоу”, Өмнөд Техасын хилийн хотоос аврагдсан. Тэрний хөл саажилттай байсан ч одоо тэр гүйж, үсрэх боломжтой боллоо.

Бага насандаа хагацал үзсэн 13 алдартан

0

1. Paul McCartney

Английн нэрт хөгжимчин Paul McCartney 1942 онд Ливерпуль хотод төрсөн. Түүний ээж нь эх баригч байсан бөгөөд өрхийн орлогын ихэнх хувийг олдог байжээ. 1956 оны 10-р сарын 31-нд Мэри Патрициа тархины цус харвалтын улмаас таалал төгсөв.

2. Madonna

Мадонна нэрээрээ алдаршсан түүнийг дөнгөж 5 настай байхад ээж Мадонна Луиза Фортин нь хүнд өвчний улмаас таалал төгсөв. Удалгүй түүний аав хоёр хүүхэдтэй гэрийн үйлчлэгчтэй гэрлэжээ.Мадонна хойд эх түүний дагавар хоёр охинтой сайнгүй харидлцаатай байжээ. Гэсэн хэдий ч тэрээр хичээл зүтгэлтэй сургууль болон найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй нэгэн байсан нь одоогийн Мадоннаг бий болгоход нөлөөлжээ.

3. Mike Tyson

Америкийн боксчин асан өөрийн төрсөн эцэг Перкел Тайсоныг мэддэггүй байсан бөгөөд түүний ээж Жимми Киркпатрик гэх эртэй хамтран амьдарч эхэлсэн ч удалгүй салжээ.Майкийг 7 настай байхад Лорна ажилгүй болж гурван хүүхдээ тэжээхэд хүнд болжээ. Тэрээр сургууль дээрээ болон ар гэрийн хувьд маш их асуудалтай байсан тул асрамжийн газарт олон цагийг өнгөрүүлж байжээ.Тэнд мэргэжлийн боксчин асан Бобби Стюарттай уулзаж, хэдэн сар дасгалжуулсны ачаар тэрээр чадварлаг тамирчин болжээ.

4. Maya Rudolph

Түүний ээж Минни Рипертон дуу зохиогч, аав Ричард Рудольф нь ая зохиогч байжээ. Түүнийг 7 нас хүрэхээс өмнө ээж нь таалал төгсөж ахын хамт Лос Анжелес руу нүүсэн.Ээжийгээ алдсан ч Рудольф сургуулиа төгсөхийн хажуугаар коллежийн урлагийн бакалаврын зэрэгтэй төгсөж чаджээ.

5. Tom Hanks

Томас Хэнкс 1956 онд төрсөн. Түүний ээж Жанет Мэрилин эмнэлэгт ажилладаг байсан бөгөөд түүний аав Амос Меффорд Хэнкс тогооч. 1960 онд тэд салж Том болон түүний хоёр ах аавыгаа даган явж харин бага дүү нь ээжтэйгээ үлджээ. Томых тогтсон хаяггүй бөгөөд маш олон удаа нүүж байжээ.

Аав нь хэдэн жилийн дараа гэрлэж, шинэ эхнэрээсээ гурван хүүхэдтэй болсон бөгөөд хоёр нь сургуульд сурч байх хугацаандаа Томтой хамт амьдардаг байжээ. Багасаа “ичимхий” байсан тэрээр сургуулийн жүжигт тоглож, театрын урлагт суралцаж, улмаар туйлын амжилттай яваа нэгэн.

6. Courtney Love

Кортни Ловэ гэж алдаршсан Кортни Мишель Харрисон нь 1964 онд төрсөн. Түүний аав Линда Каррол, ээж Ханк Харрисон юм. Тэд 1970 онд салж, Кортни ээжийнхээ асрамжинд үлджээ. Түүний хэлснээр ээж нь түүнийг ёс заншлын хувцас байхгүй газарт өсгөсөн тул тэрээр уламжлалт бус гэр бүлд өсчээ.

7. Michel Duval

Мексикийн жүжигчин, загвар өмсөгч, дуучин 1994 онд төрсөн бөгөөд хөтлөгч Консело Дувалийн хүү юм. Төрсөн аав нь гэнэт хаяж явсны дараа тэрээр хоёр хүүхдээ ганцаараа өсгөсөн.Гэсэн хэдий ч Консело хэвлэл мэдээллийн салбарт өргөн цар хүрээтэй карьераа хөгжүүлж, түүний хүүхдүүд Мишель, Пэйли нар хөгжиж буй залуу уран бүтээлчид болж чаджээ.

8. Jane Fonda

Жүжигчин бүсгүй 1937 онд төрсөн бөгөөд түүний эцэг эх нь Фрэнсис Форд Брокав, жүжигчин Хенри Фонда нар байжээ. 1950 онд ээж нь сэтгэцийн эмнэлэгт таалал төгссөн. Аав нь дахин гэрлэсэн боловч удалгүй салжээ.Бага насандаа туулж өнгөрүүлсэн олон бэрхшээлийг үл харгалзан Фонда 15 наснаасаа бүжгийн ангид багшилж, академик мэргэжлээр суралцаж байжээ. Тэрээр одоо 50жилийн туршлагатай чадварлаг жүжигчин.

NEW YORK, NY – CIRCA 1979: Jane Fonda with father Henry Fonda circa 1979 in New York City. (Photo by Sonia Moskowitz/IMAGES/Getty Images)

9. Hugh Jackman

Хью Жекман 1968 онд Австралид төрсөн.Түүний эцэг эх Грейс Макнейл, нягтлан бодогч Кристофер Жон Жекман нар нэг жилийн өмнө тус улсад цагаачилж байжээ. Хьюг 8 настай байхад эцэг эх нь салж, аав хоёр ахынхаа хамт гэртээ үлдэж харин ээж нь хоёр эгчийнхээ хамт Европ руу буцжээ.Жекман Австралид байхдаа гэр оонгүй хүмүүсийг хоололог байжээ. 1991 онд тэрээр харилцаа холбооны чиглэлээр төгссөн бөгөөд театрын курст сурч, кредитээ сэргээжээ. Дараагийн жилүүдэд эрдэм шинжилгээний ажилаа хийж эхэлжээ.

10. Eva Mendes

Hitch: Seduction-ийн мэргэжилтэн, 1974 онд Майамид төрсөн. Тэрээр ээж болон эгч нарын хамт амьдарч байсан. Эва багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан бөгөөд ээж нь түүнийг маш их дэмждэг байсан.Ева түүнд байшин худалдаж авсан бөгөөд инстаграм дээрээ ээжийнхээ талаар олон бичлэг хийж байжээ.

11. Ian McKellen

1939 оны 5-р сарын 25-нд жүжигчин Ян Маккеллен мэндэлжээ. Түүний эцэг эх Маржери Лойс, Денис Мюррей Маккеллен нар юм. Ианийг 12 настай байхад ээж нь хүнд өвчний улмаар төгссөн бөгөөд тэрээр 24 нас хүртлээ аавтайгаа амвдарч байсан мөн нас баржээ. Гэр бүлийнхэн Яныг театрын туршлагад аваачиж өгдөг байв.Тэрээр 18 насандаа нэр хүндтэй театрын клубт багтдаг Кембрижийн их сургуульд тэтгэлэгээр сурч 20 гаруй жүжигт оролцсон.

12 y 13. Harry y William

Уильям, Хенри нар 1982, 1984 онд төрсөн. Тэдний эцэг эх Уэльсийн ханхүү Чарльз, Диана нар юм. 1996 онд тэд салж, 1997 онд Диана ослын улмаас амиа алджээ. Уильям Их Британийн дөрвөн сургуульд сурч, газарзүйн чиглэлээр төгссөн бөгөөд нисдэг тэрэг, аврах ажиллагааны сургалтанд хамрагдаж, нисгэгчийн үнэмлэхтэй болжээ.

Хенригийн хувьд олон сургуульд сурч, их сургуульд элсэх шалгалтаа өгч тэнцсэн боловч үргэлжлүүлж сураагүй.Ахынхаа нэгэн адил нисдэг тэрэгний нисгэгчийн мэргэжлээр сургалтаа төгссөн.

Бага насанда а хагацал үзсэн13 алдартан

0

“Гэр бүл бүр ертөнц”.

1. Paul McCartney

Английн нэрт хөгжимчин Паул 1942 онд Ливерпуль хотод төрсөн.Түүний ээж нь эх баригч байсан бөгөөд өрхийн орлогын ихэнх хувийг олдог байжээ. 1956 оны 10-р сарын 31-нд Мэри Патрициа тархины цус харвалтын улмаас таалал төгсөв.

2. Madonna

Мадонна нэрээрээ алдаршсан түүнийг дөнгөж 5 настай байхад ээж нь хүнд өвчний улмаас таалал төгсөв. Харин аав нь хоёр хүүхэдтэй гэрийн үйлчлэгчтэй гэрлэсэн ч Мадонна хойд ээж болон түүний дагавар охидтой сайнгүй харилцаатай байжээ.Гэсэн хэдий ч тэрээр идэвх зүтгэлтэй сургууль болон найз нөхдийнхөө хүрээнд нэр хүндтэй байсан нь өнөөдрийн Мадоннаг бий болгоход тусалжээ.

3. Mike Tyson

Америкийн боксчин асан Mike Tyson өөрийн төрсөн эцэг Перкел Тайсоныг мэддэггүй байсан бөгөөд түүний ээж Лорна, Жимми Киркпатрик гэх эртэй хамт амьдарч 2 хүүхэд төрүүлсэн ч удалгүй тэд хоёр тийш болов. Mike Tyson-г 7 настай байхад ээж нь ажлаасаа халагдаж 3 хүүхдээ тэжээхэд хүнд болжээ. Mike Tyson сургууль болон ар гэрийн хувьд нилээн асуудалтай байсан тул асрамжийн газар олон цагийг өнгөрөөдөг байжээ.Тэнд мэргэжлийн боксчин асан Бобби Стюарттай танилцаж түүнийг олон сар дасгалжуулсны эцэст мэргэжлийн түвшинд хүргэж чаджээ.

4. Maya Rudolph

Түүний ээж Минни Рипертон дуу зохиогч, аав болох Ричард Рудольф нь ая зохиогч байжээ. Маяаг 7 нас хүрэхэд ээж нь таалал төгсөж ахтайгаа Лос Анжелес руу нүүсэн. Ээжийгээ алдсан ч Маяа Рудольф сургуулиа болон коллежээ урлагийн бакалаврын зэрэгтэй төгсөж одоог хүртэл амжилттай яваа чадварлаг нэгэн.

5. Tom Hanks

Томас Хэнкс нь 1956 онд төрсөн. Түүний ээж Жанет Мэрилин эмнэлэгийн ажилтан байсан бөгөөд түүний аав Амос Меффорд Хэнкс тогооч. 1960 онд тэд салж Том болон түүний хоёр ах нь аавыгаа дагаж, харин бага нь дүү нь ээжтэйгээ үлджээ. Томын гэр бүл тодорхой хаяггүй тул олон удаа нүүж байв.

Хэдэн жилийн дараа түүний аав гэрлэж, гурван хүүхэдтэй болсон бөгөөд хоёр нь сургуульд сурч байх хугацаандаа Томтой хамт амьдардаг байжээ. Бага наснаасаа “ичимхий”, дуу цөөтэй ” байсан тэрээр өсч том болохын хэрээр сургуулийн жүжигт тоглож, театрын урлагт суралцаж, улмаар туйлын амжилттай болох анхны алхамаа хийжээ.

6. Courtney Love

Courtney Love, гэж алдаршсан Courtney Michelle Harrison нь 1964 онд төрсөн. 1970 онд түүний аав ээж нь салж Courtney ээжийнхээ асрамжинд үлджээ.Ээж нь түүнийг өмсөх хувцасгүй, ёс заншилгүй газар өсгөсөн гэгддэг.

7. Michel Duval

Мексикийн жүжигчин, загвар өмсөгч, дуучин 1994 онд төрсөн бөгөөд хөтлөгч Консело Дувалийн хүү юм. Төрсөн аав нь гэнэт орхиж явсны дараа хоёр хүүхдээ ганцаараа өсгөсөн. Консело хэвлэл мэдээллийн салбарт өргөн цар хүрээтэй карьераа хөгжүүлж, түүний хүүхдүүд Мишель, Пэйли нар өөрсдийгөө хөгжүүлж буй залуу уран бүтээлчид болж чаджээ.

8. Jane Fonda

Жүжигчин бүсгүй 1937 онд төрсөн бөгөөд түүний аав нь Фрэнсис Форд Брокав,ээж нь жүжигчин Хенри Фонда байжээ. 1950 онд Жэйнийг 12 настай байхад ээж нь сэтгэцийн эмнэлэгт таалал төгссөн. Аав нь дахин гэрлэсэн ч удалгүй салжээ.Бага насандаа туулж өнгөрүүлсэн олон бэрхшээлийг үл харгалзан Фонда 15 наснаасаа бүжгийн ангид багшилж, жүжигчин болохын тулд олон байгууллагад академик мэргэжлээр суралцаж байжээ.Тэрээр одоо 50 гаруй жилийн туршлагатай,чадварлаг эмэгтэй.

9. Hugh Jackman

Хью Жекман 1968 онд Австралид төрсөн.Түүний эцэг Грейс Макнейл,эх нягтлан бодогч Кристофер Жон Жекман нар Англи улсаас гаралтай боловч Австрали руу цагаачилж Хью Жекман-ийг төрүүлжээ. Хьюг 8 настай байхад эцэг эх нь салж, аав, хоёр ахынхаа хамт гэртээ үлдэж ээж нь хоёр эгчийнх нь хамт Европ руу буцжээ.Жекман залуу байхдаа Австралийн гэр оронгүй хүмүүсд тусалдаг байжээ. 1991 онд тэрээр харилцаа холбооны чиглэлээр төгссөн бөгөөд үргэлжлүүлэн театрын курст сурч, кредитээ сэргээжээ.Удалгүй тэрээр жүжиглэх дуртай болж, дараагийн жилүүдэд эрдэм шинжилгээний ажилаа хийж эхэлжээ.

10. Eva Mendes

Hitch: Seduction-ийн мэргэжилтэн, жүжигчин 1974 онд Майамид төрсөн. Тэрээр ээж эгч нарын хамт амьдардаг. Эва багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан бөгөөд ээж нь түүнийг маш ихээр дэмждэг байв. Миний ээж амьдралд минь маш чухал нэгэн байсан гэж ярилцлагандаа дурджээ. Ева түүнд байр бэлэглэсэн бөгөөд инстаграмдаа ээжийнхээ тухай нилээдгүй олон бичлэг оруулж байжээ.

11. Ian McKellen

1939 оны 5-р сарын 25-нд жүжигчин Ян Маккеллен мэндэлжээ. Тэрээр Маржери Лойс, Денис Мюррей Маккеллен нарын хоёр дахь хүүхэд байв. Түүнийг 12 настай байхад ээж нь хүнд өвчний улмаас таалал төгссөн бөгөөд 24 нас хүртлээ аавтайгаа амьдардаг байсан ч удалгүй өөд болжээ. Гэр бүлийнхэн Яныг театрт аваачиж өгдөг байсан нь түүний жүжигчин болох эхний алхам болжээ. 18 насандаа нэр хүндтэй театрын клубт багтдаг Кембрижийн их сургуульд тэтгэлэгээр суралцаж 20 гаруй жүжигт оролцсон.

12 y 13. Harry y William

Уильям, Хенри нар 1982, 1984 онд төрсөн .Тэдний эцэг эх нь Уэльсийн ханхүү Чарльз, Диана нар байв. 1996 онд тэд салж, 1997 онд Диана ослын улмаас амиа алджээ. Уильям Их Британийн дөрвөн сургуульд сурч, газарзүйн чиглэлээр төгсөж нисдэг тэрэг, аврах ажиллагааны сургалтанд хамрагдан, нисгэгчийн үнэмлэхтэй болжээ. Хенригийн хувьд олон сургуульд сурч, их сургуульд элсэх шалгалтаа өгч тэнцсэн боловч үргэлжлүүлэн сурсангүй.Ахынхаа адил Хенри нисгэгчийн мэргэжлээр сургалтаа дүүргэсэн.

Шилдэг тогооч нарын хоол хийхэд ашигладаг 17 төрлийн арга

0

1.Сонгино хэрчихдээ нулимс гаргахгүйн тулд лаа асаагаад хажууд нь тавих эсвэл сонгиноо хоёр хувааж, хүйтэн усан доор хэсэг амраана.

2.Та улаан лоолийг талхны хутгаар зүсвэл нимгэн,зөөлөн байх бөгөөд шүүс нь ийш тийш цацагдахгүй.

3. Мах, төмсийг төмөр тор ашиглан жигнэвэл илүү шүүслэг амттай болно.

4. Тахианы далавчийг шорлогны мод ашиглан хийвэл илүү хялбар,хурдан болно.

5. Ширээн дээр байгаа таслах самбарыг хөдөлөхөөс сэргийлэхийн тулд доор нь чийгтэй даавуу эсвэл алчуур тавих хэрэгтэй.

6. Сушигээ шинээр нь байлгахын тулд хүнсний скочоор ороогоод талхтай саванд хийгээрэй.

7. Халбага ашиглан хэдхэн секундэд өндөгийг хальсалж болно.

8.Урт гоймонг нийлүүлж давуугаар ороовол хугарч бутрахгүй.

9.Тос ихтэй хуванцар савыг гараараа угаах шаардлагагүй. Тагтай саванд салфетка, халуун ус хийж сэгсэрэхэд хангалттай .

10. Хулсан шорлог + наалдамхай тууз = хямд сушийн дэвсгэр

11.Хэрчиж бэлдсэн өндгийг бутлахгүйгээр саванд хийхийн тулд хутганы дээд хэсгээр нь зөөнө.

12. Хэрэв таны тогооны таг жижигдсэн бол дараах аргыг ашиглаарай.

13. Чанадаг гоймон идсэний дараа үлдсэн усыг соус хийхэд ашиглаж болно. Бүх усыг асгахгүйн тулд ус шүүгч хэрэглэнэ .

14. Пейч байхгүй үед дараах аргаар хоолоо халаагаарай.

15. Сarpaccio хайчлахдаа савлагаанаас гарах шингэний асуудлыг хялбархан шийдсэн. Боодолтой хэсгийг шууд огтолж аваад тайрсан хэсгээ буцааж тавина.

16. Гэрт тань аяга таваг угаагч байхгүй бол хөвөн даавуу болон шилэн дээрх силикон тагийг угаалгын машинаар угааж болно.Өөх тос, шороог арилгаж толбо үлдээхгүй.

17. “ соустай хөлдөөсөн равиоли, талх нарийн боовны моззарелла гайхалтай зохицол.

Дэлхийн алдартай хүүхэлдэйн киноны баатрууд бодит амьдрал дээр

0

John Smith

Violeta Parr

Pocahontas

Jack Frost

Príncipe Adam

Tiana

Mérida

Mulán

Príncipe Eric

Aladdín

Hipo

Cenicienta

Li Shang

Campanita

Ariel

Bella

PUBG Mobile-н Энэтхэг дэхь дуулиант нээлт..

0

Энэтхэгт PUBG Mobile-ийг дахин эхлүүлэхийг хүлээж байсан. Өнгөрсөн жил засгийн газар дэлхийн хамгийн алдартай Battle Royale тоглоомонд хориг тавьсан. Тэрнээс энэ сэдэв олныг хамарсаар удаж байв. Энэтхэгийн хамгийн том контент бүтээгчдийн нэг Динамо PUBG Mobile-ийг дэмжсээр ирсэн.

Динамо нь PUBG Mobile-тэй удаан хугацаанд холбоотой байсан. Динамо-оос гаргасан нууцлаг бичлэгт PUBG Mobile анхны трейлер нь энэтхэгээр “тухайн сарын 10-аас” хойш гарч магадгүй гэж мэдэгджээ.

“Эх сурвалжуудын мэдээлэлснээр засгийн газар PUBG Mobile-ийн иргэн эрэлтийг зөвшөөрсөн. Тийм ээ PUBG нээлтээ хийсэн Энэтхэгчүүд ээ урагшаа…

PUBG Mobile Энэтхэгт нээлтээ хийлээ: PUBG Mobile 1.4-ийн бета хувилбарыг танилцуулж байна

0

PUBG Mobile нь Энэтхэгийн тоглогчдын дунд нэлээд алдартай. Гэсэн ч PUBG Mobile-ийг Энэтхэгийн засгийн газар 2020 оны 9-р сард мэдээллийн нууцлалтай холбоотойгоор хориглосон.

Энэтхэгийн тоглогчид PUBG Mobile -ийг дахин ажиллахыг хүлээж байсан ч PUBG Mobile 1.3 бета хувилбар дээрээ нээж амжаагүй юм. Саяхнаас PUBG Mobile 1.4 бета хувилбар цацагдаж тоглоом маань Энэтхэгт хэвийн ажиллаж эхэллээ.

Sportskeeda-ийн тайланд дурдсанаар тоглогчид Android үйлдлийн систем дээр 1.4 бета хувилбарыг албан ёсны вэбсайтаас татах боломжтой болсон.Тоглогчид урилгын кодоор сервер рүү нэвтэрч болно.

APK файлын хэмжээ нь ойролцоогоор 606 MБ байдаг боловч тоглогчийн сонгосон сонголтоос хамааран хэмжээ нь өөрчлөгддөг.

- Advertisement -

Don't Miss