М.Өнөржаргал гэх бүсгүй нөхөр гурван хүүхдээс гадна өөрийн төрсөн эгч болон түүний хоёр хүүхэдтэй хамт өнөр өтгөн нэг гэрт амьдардаг. Тэрбээр 25 настай хэдий ч гэртээ ажилгүй суугаад олон жил болжээ.

Тэднийх хороо болон халамжаас авч болох хандив, тусламж, хоол хүнс, хувцас хунар бүгдийг нь авдаг ч
өнөөдрийг хүрсэн ч өөдлөөгүй гэдгийг хорооны хэсгийнхэн хэлэв.

“Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог. Ядуу гээд хиртэй хувцастай явж болохгүй” хэмээн Б.Тунгалаг хэлж
байсан нь хүн бүхэнд л нэгийн бодогдуулсан билээ. Гэтэл хүнсний талоны 70 мянган төгрөг, хүүхэд бүрийнхээ тоогоор 100 мянган төгрөг авдаг ч одоог хүртэл ингэж амьдарч байгаа өөрийнх нь арчаагүй байдлых гэж хүмүүс ярьдаг.

Өвөл ч хүүхдүүдээ олигтой дулаахан хувцасладаггүй, нүцгэн шахуу явуулдаг гэдгийг хамар хашааны хүмүүс нь
хэлж байсан юм. М.Өнөржаргалаас ажил төрөл хийж хүүхдүүдэд нь сар бүр олгодог 100 мянган төгрөгийг цуглуулаад ар гэрээ өөд нь татах хүсэл бий эсэхийг асуухад “Өглөө гэрээ цэвэрлэсэн ч хүүхдүүд буулгачихдаг. Ойр хавьд тоглоомын газар байхгүй тул хүүхдүүд үнсээр тоглох үе ч бий, тоглохгүй зүйл гэж байхгүй. Би ганцаараа болохоор энэ таван хүүхдийг өсгөхөд хүнд байдаг. Дээрээс нь миний зүрх муу учраас хүүхдүүдтэйгээ байнга зууралдаж чаддаггүй” гэх тоомжиргүй хариулт бидэнд өгсөн билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here