Тэртээ 1966 онд Баянхонгор аймгийн иргэн Б.Даваа анхны нөхөр Жаргалаас гэр бүлээ цуцлуулжээ. Үүний дараа
Жаргал том хүү Болдбаатараа аван Улаанбаатар хот руу нүүсэн байна. Тавь гаруй жил уулзаагүй том хүүгээ
хайсан Б. Даваа гуай “Тавилан” нэвтрүүлэгт захидал бичсэнээр хүүг нь хайж эхэлжээ. Нэвтрүүлгийн баг Ж.Болдбаатарын гэрийг зорин очиж хүүгээ хайсан ээжийнх нь захиаг уншиж өгсний дараа учрыг ойлгож ээжтэйгээ уулзахыг зөвшөөрсөн юм. Даваа гуай 1974 онд хүүтэйгээ нэг уулзаж байжээ.

Ж.БОЛДБААТАР: Би ээжтэйгээ ухаан орсноосоо хойш ганц л удаа харсан. Тэгээд ахиж ерөөсөө барааг нь
хараагүй. Жаран нас хүртлээ аавтайгаа хоёулаа байсан. Ээжгүй өссөн болоод ч тэр үү би
хадам ээжийгээ “ээж” гэж дуудаж чаддаггүй.

Улаанбаатар хотоос 650 км орчим зайд орших Хонгор нутгийг нэвтрүүлгийн багийнхан зорьж явна. Нар бууж манан суусан энэ л өдөр нийслэлээс нэвтрүүлгийн хамт олон ирж байгааг сонссон өндөр настан Б. Даваа нь нойр нь хулжин хоножээ. Өндөр настан Б. Даваа гуайн бүлтийтэл хүлээх харц,хүлээлт горьдлого хослон угтлаа. Баянхонгор аймгийн уугуул Б.Даваа гуай 1939 онд төрсөн. 1967 онд гэр бүлболсон хань Тогоохүү, бага хүү Сүхбаатартайгаа хамт амьдардаг. Өдгөө 81 нас хүрч буй тэрээр залуудаа уртын дуу, ардын дуугаараа, нутгийн зон олноо баясгаж явсан билээ.50 шахам жил уулзаагүй хүүг нь дагуулаад ороод ирэхэд Даваа эмээ итгэж ядан харав. Ж.Болдбаатар эхнэр, хүү хоёртойгоо олуулаа болоод ирсэн нь баяр дээр баяр нэмж үхтэл үр харам гэдэг шиг эхийн сэтгэл уужран тавирч,уяран хайлан угтсан юм. Болдбаатар “Ээж минь, Амар мэнд сууж байна уу? та” хэмээн хүндэтгэлийн цэнхэр хадгийг ариун цагаан сүү, мэлтэлзсэн мөнгөн аягатай хамт барин золгон “Миний ээж, нас өндөр болжээ.”гээд хоёр хацрыг нь үнслээ.

Б. Даваа гуай итгэж ядан, нулимс дүүрэн нүдээр “Миний хүү мөн үү?” гэж давтан
давтан асуусаар байлаа. Болдбаатар баяр жаргалын нулимс дуслуулан суугаа ээжийнхээ хажууд суун
тайвшруулан тэврээд “Хүү нь ирлээ. Битгий уйл. хэмээн аргадана. Хариуд нь Даваа гуай инээмсэглэн
баясаж, аз жаргалтай суух бөгөөд хүүтэйгээ уулзсандаа итгэж ядан “Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирч байлаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here