Би нууц амраг байсан юм. . Ажлаа хийгээд л энгийн нэг эмэгтэй. 22 настай ажилдаа дуртай охин
байлаа. Хамтарч ажилдаг нэгэн байгууллага дээрээ семинарт сууж таарсан өдөр би түүнийг олж харсан. Зангиа зүүгээгүй хоолойтой цамц өмссөн мандатаа хүзүүндээ биш бугуйндаа ороочихсон нүдэнд дулаахан залууг тэнд байхдаа ширтсээр л суусан юм. Бид 2 дахин 2 удаагийн семинарт тааралдав.Нэг өдөр семинар оройтож тарсан учир надаас гадна 2 ажилтнаа замд буулгах болсоноор би анх удаа түүнтэй танилцсан .

Хамгийн сүүлд ганцаараа үлдсэний дараа тэр яриа хэзээ төгссөн , ажил хэр бна гэх мэт ойр зуурын л
зүйл асуув.Үүний дараа нэлээн хэд хоног өнгөрөхөд тэр намайг ажлаа тараад хоол идэх үү гэж утсаар залгав.
Эндээс л эхэлсэн юм. Тэр надаас 6 ах гэдгийг сонсоод үнэхээр их гайхаж билээ. Гэсэн ч тэрнийг залгах үед , гараад ирэх үү гэх үед, хамт жоохон алхах уу гэхэд нь үгүй гэж хэлэх ёстойгоо мартаад гүйгээд гардаг болсон байсан. Асуумаар байвч эхнэрийнх нь талаар огт асууж зүрхэлдэггүй байв. Зүгээр л хамт байхдаа хосууд биш 10 жилийн үерхэж мэддэггүй 2 шиг юу ярихаа мэдэхгүй ярих зүйл олдохгүй хэрнээ баяртай гээд салаад явчихдаггүй тийм сонин харилцаанаас эхэлсэн . Чи эхнэртээ хайртай биз дээ. Түрийвчинд нь эхнэртэйгээ авахуулсан зураг нь
байдаг бас эхнэртэйгээ хос дугаартай бас халамжтай. Хэзээ нэг өдөр тэр надад хоёулаа дахин уулзахгүй шүү гэж
хэлэхийг би хүлээдэг байлаа. Хайртай болчихсон үнэхээр өөр хүн нүдэнд харагдахгүй байх үед түүндээ ганц ч удаа бэлэг нэг ч удаа цамцыг нь сонголцож хоолыг нь хийгээд хүлээхгүй тийм тавилантай гэдгээ өдрөөс өдөрт ойлгож эхэлсэн. Гэхдээ тэр эхнэрээ орхих эр хүн биш гэдгийг би сайн мэддэг болсон байсан. Бид хоёрын хооронд харилцаатай 2 жил хагас боллоо. Тэр өвөл би жирэмсэн болчихсон.

Тестеер үзээд итгэж өгөхгүй дахин дахин шалгав. Уг нь би хамгаалах эм уудаг байсан . Түүнд хэлэхэд маш хурдан
хүрээд ирсэн. Бид хоёр гар гарнааса атгалцаад юуч ярилгүй удаан суусан. Тэр баяртай байгаа нь илт мэдэгдэж
бас одоо яах билээ гэж бодоостой. Авахуулах тухай бодол л байн байн орж ирээд байв. Улсын эмнэлэг илүү найдвартай гэж бодож байгаагаа хэлтэл тэр миний өмнө суугаад өвдгийг минь тэврээд гуйж байна хүүхдээ битгий авахуулаач гэж гуйсан. Амьдралд яаж ч ямар ч шийдвэр гаргасан би аз жаргалгүй байх нь тодорхой тийм үе ирдэг юм билээ. Хайртай хүнээ хажуудаа үлд гэж ятгах эрхгүй хүүхдээ эцэгтэй нь өсгөх бас эрхгүй. Би ганцаараа энэ шийдвэрийг гаргасан . Би хүүхдээ төрүүлээд аавд нь өгөхөөр шийдсэн. Тэнд байгаа нэг эмэгтэйг ээж болгохоор шийдлээ. Гэр бүл салгахгүй хамгийн зөв шийдвэр болж таарсан юм. Би маш их уйлсаан. Төрөн төртлөө шүү. Хүүхдээ хөдлөх бүрт уйлдаг , эхо д харуулах бүртээ , ээж аавтайгаа яваа нялх үрсийг харах бүртээ уйлсан. Ээж аавдаа мэдэгдэхгүйн тулд 1 жил Солонгос яваад юм сураад ажил хийгээд нүд тайлаад ирье гэж хэлээд явсан тийм л бөх зүрхтэй эмэгтэй дээ би. Солонгост байгаа гэж бодож байсан охин нь 40 мянгатад байр түрээслээд томоо гэдэстэй явж байгааг харсан бол…

Тэр маань эхнэртээ хэлсэн удахгүй хүүхэд өргөж авна гээд. Эхнэр нь шууд л итгэсэн байсан. Хүүхдийн хувцас ор
гээд бүхнийг өөрөө явж цуглуулсан, үнэхээр хурдан 9 сар байлаа. Халамжлуулж хайрлуулж асруулж миний
хажууд байгаа хайртай хүнээ явуулах өдөр ойртсоор . Жирэмсэн хугацаандаа үнэхээр их итгэдэг ганц л найздаа
үнэнийг хэлж тэр маань ч ирж их хань болдог байсан . Би төрлөө. Цор ганцаараа үлдээд төрүүлсэн үрээ хайртай хүндээ аавд нь өгч явуулаад 3 жил болох гэж байна . Би шийдвэртээ үнэнч байж чадсан . Түүнийг бүр мөсөн явуулсан. Харин хүүгийн минь 1 насны төрсөн өдрөөр түүнээс надад амьдрал бэлэглэсэн чамдаа баярлалаа . ”Хэзээч мартахгүй” гэсэн мессэж бичсэн.Түүнийг уншаад уйлаагүй бас баярлаагүй. Зүгээр л өөртөө аз жаргал дахиад ирнээ чи одоо ухаалаг бүсгүй болсон шүү хичээгээрэй гэж бодохыг хүссэн. Тэнд нэг гэр бүл элэг бүтэн , гэр дүүрэн инээдтэй хүүхдийн дуу хадаж жаргалтай байгаа нь гарцаагүй. Эхнэр нь хэзээч хүүгийнхээ эцгийг өөрийнх нь нөхөр гэж таамаглахгүй гэхдээ л маш их жаргалтай амьдарч байгаа. Энэ миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here