МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрт олгож буй 100,000 төгрөгийн тэтгэмжийг хугацаа
заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, МУ-ын Засгийн газарт хүргүүллээ.

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН зарлигийн төсөл:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн
1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг
тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Төрийн аливаа бодлого улс төрийн сонгуульд чиглэсэн зорилгын хүрээнд бус улс орны нийгэм, эдийн
засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдрал, хэрэгцээнд үндэслэсэн байвал зохих тул коронавируст халдвар /COVID-
19/-ын цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах,

1/ Арван найм хүртэлх насны хүүхэд бүрд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сар бүр 100,000 /нэг зуун
мянга/ төгрөг олгох тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, хүүхэд бүрд сар бүр 100,000 /
нэг зуун мянга/ төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлүн олгох;

2/”Хүүхдийн мөнгө”-ний бодлого нь хүүхэд бүрийг эрх тэгш нөхцөлөөр хангах, боловсрох, хүмүүжих, хөгжих
нөхцөл боломжийг бий болгох агуулгатай, хүүхэд бүрд чиглэсэн, халамжийн гэхээс илүүтэй Монгол төрийн хүн
амын бодлого гэдгийг анхаарч, хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмжийг 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөс
бууруулахгүйгээр тогтмол олгох, цаашид энэхүү мөнгөн тэтгэмжийг хүүхдэд өөрт нь зарцуулдаг болгоход чиглэсэн
оновчтой бодлого, хууль тогтоомжийн теслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр болжээ.

Хоёр. Зарлигийн биелэлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон
нийтэд мэдээлж, цаашид энэ журмын дагуу улирал тутам танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /
Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.”
Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай
МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here