17-хон настай энэ охин насандаа баймгүй асар хүнд ачааг ээж дүүгээ,гэр орноо авч явна. Гэсэн хэдий ч тэрэр амьдралд бууж өгөлгүй байгаа бүхэндээ сэтгэл хангалуун болохоосоо болохгүй хүртлээ хичээж яваа мундаг охин. Хичээл сургуульдаа манлайлж олон удаа медаль авсан сургуулийн тэргүүний сурагч.”Мөрөөдөл биелдэг” нэвтрүүлэг АУШУИС- тай холбож маш том хөрөнгө оруулалт хийжээ.

Намайг Жавзандулам гэдэг. Төв аймгийн Угтаалсайхан сумын бүрэн дунд сургуулын 12 дугаар ангид сурдаг.
Хичээлийнхээ хажуугаар ээжийгээ асардаг. Манай ээж унадаг евчтөй.

Ээжийн группын мөнгө гэж 140,000 төгрөг өгдөг. Тэгээд тэр мөнгөөрөөрөө амьдарчихдаг. Бас манай ах, эгч маш сайн тусалдаг. Энэхүү байшин нь манай эгчийн дэлгүүрийн галны өрөө, тэгээд жоохон тохижуулалт хийгээд дүү бид 3 хамт амьдардаг. Ээжийгээ евчтөй байхад өглөө гарахдаа эм тунгийг нь уулгаад тэгээд бид хоёрыг байхгүй үед яг яачих бол гээд маш их санаа зовдог. Одоогоор 3 удаагын том түлэгдэлтэй, тэгээд хааяа ширээ авдар ч юм уу мөргөөд унаад энд тэнд нь хөхөрчихсөн байдаг. Тэгээд сүүнд түлэгдээд эмнэлэгт очиход сувилагч нь буруу юм түрхчихсэн…

”Би Анагаахд орж мундаг эмч болохыг хүсдэг. Төлбөр дээрээ бага зэрэг санаа зовж байна” гэж хэлж байжээ. Амьдрал шудрага хөдөлмөрлөсөн хүнийг шагнадаг гэдэг шиг Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг Жавзандулам охины мөрөөдлийг биелүүлэн б жил тэтгэлэгтэй суралцах эрхын бичгийг олгожээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here