Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэрийг Монгол бaнкнаас гаргасан. Энэхүү арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөрийг бууруулсанаар зээлдэгчийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ гэж Төв банк үзэж байна. Зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлт дoголдон, орлого нь буурч, анхны гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон зээлдэгчдийн хувьд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах юм. Түүнчлэн өмнө нь хэрэглээний зээл төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргаагүй байсан зээлдэгчид дээрх шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тухайн банкиндаа хүсэлт гарган, энэ оныг дуустал хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргах боломжтой юм.

Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт, эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоодог. Хэрэглээний зээл гэдэг нь өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан мөнгөн тэтгэмж юм. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ зэргийг хэрэглээний зээлд хамруулдаг.

Тэтгэврийн зээл тэглэсэнтэй зэрэгцээд ковидын улмаас олон сараар ажилгүй орлогогүй болсон иргэд зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа билээ. Ямар нэгэн байдлаар хэрэглээний з.ээл аваагүй айл өрх ховор. Тэгвэл ард иргэдийн дунд тэтгэврийн зээл тэглэсэн шиг хэрэглээний зээлүүдийнхээ хүүг зогсоож өгөөчээ гэсэн санал банкинд өдөрт хэдэн зуугаараа ирдэг гэнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here