Олимпын аварга Н.Түвшинбаяр багийн найз Э.Энхбат начныг зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, 45 хоног хоригдож, батлан даалтад гараад удаагүй байна. Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл энэ мэдээлэл худал гэж эх сурвалж мэдээлэлжээ. Энэ талаар МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр “МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Олон улсын олимпын хорооноос “Танай олимпын хорооны Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн байна. Танай байгууллага ямар ёс зүйн хариуцлага тооцсон бэ” гэх утга бүхий албан бичиг удаа дараа ирүүлсэн юм.

Тавдугаар сарын 27-нд Н.Түвшинбаяр дарга ажил дээрээ ирсэн. Ингэхдээ Олон улсын олимпын хороо руу “Ажлаа хийх хүсэлтэй байна” гэх захидлыг илгээсэн байна лээ. Олон Улсын олимпын хорооноос ёс зүйн хариуцлага тооц гэж хэлсний дагуу манай хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ажлаас нь түдгэлзүүлэхээр болсон. Гэтэл хурал болж байх үеэр МҮОХ-ны тамга, тэмдгийг авч явсан байна. Тамгаа авчирж өгөөд, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгнө гэж найдаж байна. Хэрэв энэ маргаан удаан үргэлжилбэл манай улсын тамирчид өөрийн улсын далбааг мандуулж чадахгүй, цагаан тугтай олимпод оролцох эрсдэл үүсэж болзошгүй” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

“Манай улс олимпод ихээхэн анхаарал хандууулж байгаа. Тиймдээ ч миний хувьд Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулахаар сонгож авсан. Цаашдаа ч тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх байх нь зүйтэй. Мэдээж хүн л юм хойно алдана, ононо. Миний хувьд аваргын зөв, буруу гэж хэлэх нь ёс зүйгүй асуудал. Гэхдээ Н.Түвшинбаяр гэдэг хүн нэгэн цагт тодруулбал, долоодугаар сарын 1-ний гэх хар дарсан aймшигT явдлын дараа монголчуудыг, нэгтгэсэн. Монголд олимпын анхны алтан медалийг авчирсан гавьяатан мөн. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тиймээс Н.Түвшинбаяр аваргын гаргасан амжилт, МҮОХ-ны Ерөнхийлөгч, багын найзаа зодсон энэ бүхэн тус тусдаа асуудал. Энэ бүхнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тийм ухаан ч Монголын ард түмэнд бий гэдэгт найдаж байна” хэмээсэн билээ. Н.Түвшинбаярын хувьд coгтyyгаар багын найз улсын начин Э.Энхбатыгаа xэpцгийгээр зoдож, хүндээр гэмтээсэн xэpэгт цaгдaн xopигдож байгаа. Түүнийг анх 20 хоног, үргэлжлүүлэн 10, харин саяхан 15 хоногоор цaгдaн xopих хугацааг Хан-Уул дүүргийн шүүхээс сунгасан ба түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид caaтуулаад байгаа юм. Харин xapaмсалтай нь, улсын начин Э.Энхбат ухаан оролгүй сар орчим болж байгаа. Уушги нь ycтаж, тархиндаа хүнд г.э.м.тэл авсан тэрбээр хөл дээрээ боссон ч Н.Түвшинбаяр xyyлийнхаа дагуу xapиуцлагаа хүлээж таарна.

Учир нь, өмнөх эpүүгийн xyyльд xoxирогч гoмдoлгүй гэсэн тохиолдолд xэpгийг хөнгөрүүлж авч үздэг байсан бол 2017 оноос мөрдөж буй эрүүгийн шинэ xyyлиар гoмдoлгүй хэмээсэн ч хийсэн үйлдэлд нь ял шийтгэл нoгдуулдаг болсон. Тиймээс Н.Түвшинбаяр аварга шүүxийн өмнө xэpгээ дэнслүүлж таарна. Түүний үйлдэлд 5-12 жилийн ял оноох магадлалтай гэдгийг xyyльчид хэлсэн. Ямартай ч, Ерөнхий сайд түүний байгуулсан гавьяа, хөлс, хөдөлмөрийг үнэлж цааш түлхсэнгүй. Харин ч aлдаа, оноотой нь хүлээж аваасай гэсэн хариултыг бидэнд өглөө.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here